Updated at 2020-10-09
1.1 Гэгээ аппликэйшн болон веб сайтад байрлах бүх зураг, текст, график, видео дуу авианы бүтээлийг (контентууд) Гэгээ тек ХХК хариуцдаг болно. Хэрэглэгч нь энэхүү журамд нийцүүлэн уг системийг хэрэглэх ёстой. Хэрвээ дурдсан нөхцлүүдийг зөвшөөрөхгүй бол сайтад хандах болон хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.
1.2 Гэгээ тек ХХК нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь системд нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
1.3 Гэгээ тек ХХК нь системийн агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
2.1 Системд нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
2.2 Системийн аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Гэгээ тек ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
2.3 Хэрэглэгч системийн аливаа контентийг ашиглан бусдыг ятгах, заавар зѳвѳлгѳѳ ѳгѳх, контентийг ашиглан сургалт, семинар зохион байгуулахыг хориглоно.
2.4 Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
3.1 Систем нь гэрээний үндсэн дээр гуравдагч этгээдийн бүтээл, контентыг нийтлэх эрхтэй.
3.2 Тэдгээр контент эзэмшигч гуравдагч этгээд хоорондын харилцааг гэрээгээр зохицуулна.
3.3 Гуравдагч этгээдийн контент, бүтээлийн чанар шаардлагыг Гэгээ тек ХХК бүрэн хариуцна.
Хэрэглэгч нь системд байрлах ѳѳрт таалагдсан контент, бүтээлийг системээс заасан зааврын дагуу тѳлбѳрѳѳ тѳлѳн ашиглах эрхтэй.
Тѳлсѳн тѳлбѳрийг буцаах боломжгүй ба хэрэглэгч тѳлбѳр тѳлѳх журмыг уншиж танилцан тѳлбѳр тѳлѳх товчлуурыг дарсан тохиолдолд хүчин тѳгѳлдѳр болно.
Ямар нэгэн асууж лавлах зүйл гарвал бидэнтэй холбогдоорой